Slide background
Slide background
Slide background
Error: Only up to 6 widgets are supported in this layout. If you need more add your own layout.

Монголын Хүүхдийн спортын 5-р их наадамд амжилтай оролцлоо

Монголын Хүүхдийн спортын 5- р их наадам 09 дүгээр сарын 12- 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Их наадмын анхан шатанд спортын 42 төрөлд 100000 гаруй өсвөрийн тамирчид хамрагдсанаас 17 спортын төрөлд 1876 өсвөрийн тамирчид эрхээ авч 147 багц медалийн төлөө өрсөлдсөн наадам боллоо. Их наадамд БТСГазрын хөнгөн атлетикийн дасгалжуулагч К.Баттулга, Спортын дунд сургуулийн хөнгөн атлетикийн багш Хүрэлбаатар, жүдо бөхийн дасгалжуулагч Б.Батдэлгэр, 4-р сургуулийн биеийн тамирын багш Д.Дондов, Б.Батбаатар багштай нийт 26 тамирчин амжилттай оролцоод ирлээ.

Д.Дондов, Б.Батбаатар  дасгалжуулагчтай чөлөөт бөхийн тамирчдаас 4 медаль хүртсэн амжилттай оролцлоо.

Хүүхдийн спортын 5-р их наадамд Б.Батдэлгэр дасгалжуулагчтай жүдо бөхийн баг тамирчид нийт 2 медаль хүртлээ.

70кг жинд А.Оюунгэрэл алт

44 кг жинд Уртнасан алтан медаль хүртэж багийн дүнгээр 2 дугаар байранд орлоо.

А.Оюунгэрэл, Уртнасан нар Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа.11988348_1639454849628744_2133249531886484162_n