Slide background
Slide background
Slide background
Error: Only up to 6 widgets are supported in this layout. If you need more add your own layout.

УАШТэмцээнүүдэд амжилттай оролцлоо

Ж.Оюунгэрэл дасгалжуулагчтай бадминтоны баг тамирчид 2015 оны 05 дугаар сарын 08 –аас 12-ны өдрүүдэд Дархан –Уул аймагт зохион байгуулагдсан бадминтоны Mонголын хүүхдийн спортын 5-р их наадамд амжилттай оролцож 6 алт, 11 мөнгө, 12 хүрэл хүртэж багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ.

Улаанбаатар хотноо өсвөр үеийн хөл бөмбөгийн Футзалны УАШТэмцээн Монголын хөл бөмбөгийн холбооны футзалны ордонд 2015 оны 01 дүгээр сарын 08-21-ний өдрүүдэд болж өнгөрлөө. К.Баттулга дасгалжуулагчтай охидын 13 насны ангилал  мөнгөн медаль хүртлээ. Тус багийн тамирчин С.Хулан шилдэг довтлогчоор шалгарлаа.

Хөнгөн атлетикийн Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Төв аймагт зохион байгуулагдаж К.Баттулга дасгалжуулагчтай 14 тамирчин амжилттай оролцож 2 хүрэл медаль хүртлээ.Тус тэмцээнээс шалгарсан 8 тамирчид Хүүхдийн спортын 5-р их наадамд оролцох эрх авлаа.

Парахөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан –Уул аймагт зохион байгуулагдаж Ц.Нэргүйбаатар дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцож 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл багийн дүнгээр 2-р байрт шалгаран нийт 7 медаль хүртлээ.

[LayerSliderWP] Slider not found