Slide background
Slide background
Slide background
Error: Only up to 6 widgets are supported in this layout. If you need more add your own layout.

“Нийтийн биеийн тамир ,спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт Хангайн бүсийн сургалт зохион байгуулагдлаа

05 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Монгол улсын “Биеийн тамир, спортын тухай хууль” , “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлахбодлого”, “Биеийн тамир спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөс “Нийтийн биеийн тамир ,спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт Хангайн бүсийн сургалтыг Биеийн тамир, спортын хөгжлийн төвтэй хамтран зохион байгууллаа.

Тус сургалтаар ЭМСЯамны НБТЁБХЗГ-ын биеийн тамир, спортын стандарт, эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ, БТСХТөвийн НБТСХХ-ийн дарга Ж.Тунгалаг, бие бялдрын сорил, стандарт хариуцсан мэрэгжилтэн О.Баасан, спортын сэтгэл судлал хариуцсан эрдэмтэн судлаач Ph.D Ш.Долгор, их эмч Д.Өлзийсүрэн, зуны төрлүүд хариуцсан мэргэжилтэн Ш.Баясгалан, статистик , шагнал урамшуулал, спортын цол зэрэг хариуцсан мэргэжилтэн Ц.Баярмаа нар тус тус холбогдох хичээлийн дагуу лекц тавилаа.Сургалтанд Баяхонгор, Эрдэнэт, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Архангай аймгийн биеийн тамирын багш дасгалжуулагч, арга зүйчид нийлсэн 67 албан хаагч хамрагдлаа.

IMG_5163

[LayerSliderWP] Slider not found