A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Үйл ажиллагааны ил тод байдал / Үйл ажиллагааны ил тод байдал

Үйл ажиллагааны ил тод байдал

Эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын бүтцийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх Байгууллагын эрхэм зорилго, зорилт, алсын харааг коридорт байрлуулав. Байгууллагын зорилго, зорилтын хүрээнд багш дасгалжуулагчдыг, албан хаагчдыг  чадавхижуулж сургалт семинарт 10 удаа хамрууллаа. Тухайн сургалтанд хамрагдасанаар байгууллагын хэвийн үйл ажиллагаа сайжирч, багш дасгалжуулагчдын ур чадвар дээшилж  бэлтгэл хийж байгаа  тамирчид  амжилтаа ахиулан УАШТэмцээнээс хагас жилийн  байдлаар нийт 81 медаль, тив, дэлхий, олон улсын аварга шалгаруулах тэмцээнээс 11 медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. БТСГазрын Sport.gov.mn сайтад зохион байгуулсан тэмцээн уралдаан, арга хэмжээ, сургалт семинарын мэдээг тогтмол мэдээлж байна. БТСГазрын ил тод байдлын самбарт зохион байгуулагдаж байгаа тэмцээн уралдааны мэдээ мэдээллийг тогтмол байрлуулж ард иргэд, заалаар үйлчлүүлэгчдийг мэдээллээр ханган ажиллаж байна. Сар бүр байгууллагын зохион байгуулсан тэмцээн уралдааны болон өөр бусад үйл ажиллагааны мэдээг нэгтгэн дээд шатны байгууллагт хүргүүлэн ажиллаж байна.
Үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх Иргэдийн санал хүсэлтийг 70332456 утсаар хүлээн авч байна. Захидал харилцааны асуудлыг бичиг хэргийн эрхлэгчдээ хариуцуулан ажиллаж тухай бүр шинэчилж байна. Бичгээр болон амаар хүлээн авсан   нийт 37 өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэлээ. Байгууллагын дарга ажлын 5 өдрийн 09.00 цагаас 18.00 цагуудад иргэдийг хүлээн авч уулзаж асуудлыг шийдвэрлэж хариуг амаар болон бичгээр мэдэгдлээ. Зааланд албан байгууллага болон иргэдийн үйлчлүүлэх цагийн хуваарийг ил тод байрлууллаа.
Үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх Заалаар үйлчилүүлэгч байгууллагууд болон хувь хүмүүстэй гэрээ байгуулан  гэрээний хэрэгжилтэнд байгууллагын нярав хяналт тавин ажиллаж байна. Тухайн байгууллагуудын болон секц сонгоны цагийн хуваарийг гарган ил тод байдлын самбарт байрлуулан мэдээллээр хангаж байна. Аймгийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдын зэрэг цолны асуудлыг спортын холбоодтой хамтран шийдвэрлэж байгаа бөгөөд тухай бүрд Ахлах дасгалжуулагч мэдээллээр ханган ажиллаж байна. Мөн архиваас баримт үзэхэд архивын баримтыг түр ашиглуулах журмыг баримталж байна. Тэмцээн уралдааны зааврыг боловсруулан хариуцсан дасгалжуулагч нар мэдээлэлийг гарган тухай бүр холбогдох байгууллагуудад тараан өглөө. Хүүхдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан БТСГазар явагдаж байгаа секц сонгоны хуваарийг гарган самбарт байрлуулж хариуцсан  багш дасгалжуулагчидийн холбоо барих утас хаягтай зарлалыг олон нийтийн газаруудаар байрлуулж өсвөр үеийн хүүхэд багачуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломж нөхцөлөөр ханган ажиллаж байна.
Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх Байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа эрх зүйн актуудыг хууль тогтоомж , шийдвэрийн хувийн хэрэг нээн , шинээр  мөрдөж байна. Байгууллагын дарга солигдсонтой  холбогдуулан байгууллагын дотоод журамд өөрчлөлт оруулан ажилтан албан хаагчдын хурал дээр танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГазарт sportgov.mn  хаягаар дамжуулан байгууллагын мөрдөж байгаа хууль тогтоомж дүрэм журмын хэрэгжилтийг мэдээллээ. Ажилтан албан хаагчдад хувийн хэргийн шинэчлэгдсэн загварыг танилцуулж хувийн хэргийн бүрдэлтийг шинээр хийж байна.
Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон захиргааны хэм хэмжээний актын шийдвэрийн төслийг цахим хуудсандаа 30-аас доошгүй хоног ойлгомжтой байдлаар байрлуулж, холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, иргэдийн саналыг авах, үндэслэлтэй гэж үзвэл уг саналыг төсөлд тусгах  

 

Бодлогын баримт бичиг боловсруулаагүй болно.

Үзүүлж байгаа үйлчилгээний арга, хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх 2019 оны насанд хүрэгчид болон өсвөр үеийн аймгий аварга шалгаруулах тэмцээн, нийтийн биеийн тамир спортын чиглэлээр хийгдэх ажил, аймаг бүсийн чанартай нэрэмжит тэмцээн уралдааны хуваарийг 12 сард гаргаж холбогдох албан байгууллага, аж ахуйн нэгж, сумдад хүргүүллээ. Мөн энэхүү 2019 оны тэмцээн уралдааны хуваарийг “Архангай толь” сонинд нийтэлж иргэдэд хүргэсэн. Биеийн тамир спортын газар 09.00 цагаас 18.00 цагийн хооронд тамирчдын сургалтыг зохион байгуулж 18.00 цагаас хойш хувь хүн, албан байгууллагтай гэрээ хийж хамтран ажиллаа. Хөл бөмбөгийн талбай, баяр наадмын талбайд хөл бөмбөг, хөнгөн атлетик, дугуйт ролк, граунд гольфийн секц сургалт өглөө оройн ээлжээр мэргэжлийн багштай явагдаж байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн төрийн бус байгууллагын нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх Хамааралгүй
Тухайн байгууллага тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эсхүл бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх Хамааралгүй
Салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх Хагас жилийн байдлаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр байхгүй болно.