A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Хүний нөөцийн ил тод байдал / Хүний нөөцийн ил тод байдал

Хүний нөөцийн ил тод байдал

1 Сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах Зарлагдсан сул орон тоо байхгүй болно. 2019 оны Аймгийн засаг даргын А/19 тоот захирамжийн дагуу БТСГазрын бүтэц орон тоог шинэчлэн баталж Спорт тоглоомын дасгалжуулагч Б.Хадбаатар ОБГазарт ажилд орсонтой холбогдуулан Б.Батулгийг волейболын  дасгалжуулагчаар, 2016-2020 оны мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган 2 жил тутамд шинээр аль нэг спортын төрлийг хөгжүүлэх ажлын хүрээнд Боксын спортын дасгалжуулагч А.Гантулгийг тулааны спортын дасгалжуулагчаар, Архангай аймагт усан бассейн ашиглалтанд орохтой холбогдуулан С.Золбаярыг усан спортын дасгалжуулагч, нийтийн биеийн тамирын арга зүйчээр, байгууллагын шинэ бүтэц орон тооны дагуу манай байгууллагат дутагдалтай байсан няравын орон тоон дээр М.Баасансүрэнг, Аймгийн засаг даргын Б/24 тоот                                                                                                                                                                  захирамжаар БТСГазрын дарга Ц.Нэргүйбаатрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж үндэсний бөхийн дасгалжуулагч Р.Батболдыг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллаж байна. Тухайн ажлын орон тоог байгууллагын ил тод байдлын самбар болон танилцуулах самбарт мэдээлэлийг  цаг тухайн үед нь байрлууллаа.
2 Албан хаагчийн ёсзүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн байрлуулсан. Ёс зүйн дүрмийг чанд сахин биелүүлээгүй ажилтан албан хаагчдыг ёс зүйн хороо, даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн байгууллагын 4 албан хаагчийг  хуулийн дагуу хариуцлага тооцлоо.
3 Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх Орон нутгийн спортын хөгжлийн чиг хандлага БТСГазрын мастер төлөвлөгөөний хэргэжилтийг хангах үүднээс  орон тоо бүтцийн дагуу 8 дасгалжуулагч ажиллаж байна.  Монголд Азийн хүүхдийн их наадам зохион байгуулахтай холбогдуулан 2020 хөтөлбөрийн дагуу тамирчдыг бэлтгэх 33 багш, 70 тамирчинг спортын 8 төрөл дээр шалгаруулж спортын хэрэглэл материалаар хангах, сургалтын орчинг бүрдүүлэх, сургалт семинарт хамруулах, амралт сэргэлтийн бэлтгэлд хамруулах зэрэг ажлууд хийгдэж байна.
4 Хүний нөөцийн  удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар  цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар  байрлуулан мэдээлж байх 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх Мастер төлөвлөгөөнд тулааны спорт, үндэсний бөх, нийтийн биеийн тамирын арга зүйч, эмч, бокс зэрэг дасгалжуулагчийн орон тоог нэмэгдүүлэх зорилтыг оруулж БТСГазрын цахим хуудаснаа байршуулж одоогийн байдлаар боксын спортын дасгалжуулагч, усан спортын дасгалжуулагчийг ажлын байраар хангасан.
5 Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний  талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх БТСГазрын ажилтан албан хаагчдыг хууль тогтоомжийн дагуу ур чадварын нэмэгдэл, мэргэжлийн байгууллагын онцлогт шаардлагатай нөхцөлд илүү цаг ажилласаны цалин хөлс, сар бүр хоолны хөнгөлөлтийг олгох, ур чадварын нэмэгдэл, бэлтгэсэн тамирчид нь өндөр амжилт гаргасан, тэмцээн уралдаанд оролцсон амжилтыг дүгнэн урамшуулсан тухай зэрэг мэдээлэлийг   даргын дэргэдэх зөвлөл болон ахлах дасгалжуулагч тухай бүр мэдээлж байна.