Slide background
Slide background
Slide background
Error: Only up to 6 widgets are supported in this layout. If you need more add your own layout.

Танилцуулга

АРХАНГАЙ АЙМГИЙН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Untitled-11936 онд Аймгийн яамны дэргэд Биеийн тамирыг хөгжүүлэх уралдаан тэмцээний зөвлөлийг аймгийн яамны 1-р орлогч даргад хавсруулан ажиллуулах болсоноор манай аймагт биеийн тамирын байгууллага анх байгуулагджээ.

2003 онл Биеийн тамир, спортын тухай хууль гарч түүний дагуу Биеийн тамир спортын хороо байгуулагдаж улмаар Монгол улсын Засгийн газрын 2008 оны 67-р тогтоолоор БТСГазар болж 13 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байсан.

Засгийн газрын 2013 оны 146 дугаар тогтоолоор Соёл, спорт, аялал жуулчлалын газар болон өөрчлөгдөж,  Аймгийн засаг даргын 2014 оны 01 сарын 06 өдрийн б/01 захирамжаар  газрын даргаар Ц. Нэргүйбаатар томилогдож, Биеийн тамир спорт, Соёл урлаг, Аялал жуулчлал, Захиргаа аж ахуйн албадтай, нийт 17 ажилтан, албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газрын 2013 оны Алсын хараа: Үндэсний соёлын уламжлал, өвийг хадгалах, брэнд бий болгох, аялал жуулчлалын томоохон бүс болох, аваргыг аймгаасаа төрүүлэх. Эрхэм зориго: Өөрийн аймгийн үндэсний онцлог өв соёл, урлагийг брэнд болгон хөгжүүлэх, аялал жуулчлалын төвийн бүс болгох, бөхийн болон пара хөнгөн атлетикийн спортоор дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд оролцох. СОЁЛ, УРЛАГИЙН АЛБА Тус алба нь аймагт соёл урлагийн салбарыг хөгжүүлэх, үзэл баримтлал, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах бодлогын удирдамж, цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр шуурхай хангах замаар яам, аймгийн ЗДТГ – ын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг хэлбэрэлтгүй дээшлүүлэх, соёл урлаг, соёлын биет болон биет бус өвийг олон нийтийн оролцоотойгоор хамгаалах, дотоод гадаадад сурталчлах, зүй зохистой ашиглах талаарх үйл ажиллагааг аймаг орон нутгийн хэмжээнд зохион байгуулахаар cоёл урлагийн болон соёлын өвийн мэргэжилтэн гэсэн 2 орон тоотойгоор ажиллаж байна.

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН АЛБА Тус алба нь албаны дарга, ахлах дасгалжуулагч, нийтийн биеийн тамирын арга зүйч, жудо, чөлөөт, самбо, үндэсний бөх, волейбол, цана, хөл бөмбөг, сагсан бөмбөг хөнгөн атлетик , пара хөнгөн атлетикийн дасгалжуулагчтайгаар секц сонгоныг хичээллүүлэн аймгийн аварга болон улсын аварга ,нэрэмжит тэмцээнүүдэд амжилттай оролцон 198 хүүхдийг хамруулан тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АЛБА Орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх үзэл баримтлал, бодлого стратеги хөтөлбөр, төсөл боловсруулах бодлого зохицуулалтын удирдамжаар хангах, түүнийг хэрэгжүүлэх, зөвлөгөөгөөр хангах, орон нутагт аялал жуулчлалын чиглэлийн сургалт, судалгааны ажлыг зохион байгуулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. ЗАХИРГАА АЖ АХУЙН АЛБА ССАЖ-ын Сайд, аймгийн Засаг даргын хооронд байгуулсан гэрээний дагуу жилд нийлүүлэх бүтээгдэхүүн,ажил үйлчилгээнд зориулсан улсын төсвөөс олгох тусгай зориулалтын санхүүжилтийг зохицуулах,тайлан мэдээг нэгтгэх, газрын хөрөнгө,орлого зарлагын үйл ажиллагааг санхүүгийн хууль журмын дагуу шийдвэрлэх, ажилчдын нийгмийн халамжийн баталгааг ханган ажиллах, тэмцээн уралдааны зардал төсөв,баримт материалыг санхүүгийн журмын дагуу бүрдүүлэн ажиллах чиг үүрэгтэйгээр нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

            Untitled-1Untitled-1

Сэтгэгдэл үлдээх


9 − 1 =